ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

Өнгөөр урласан нөхөрлөл
Өнгөөр урласан нөхөрлөл

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойд зориулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж байгаа “ӨНГӨӨР УРЛАСАН НӨХӨРЛӨЛ” үзэсгэлэнгийн нээлт өргөн дэлгэр сайхан боллоо.

дэлгэрэнгүй

“Мөнх тэнгэрийн бичиг - 2025.
“Мөнх тэнгэрийн бичиг - 2025.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагддаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.

дэлгэрэнгүй

“Нөхөрлөлийн өнгө үзэсгэлэн
“Нөхөрлөлийн өнгө үзэсгэлэн

Монгол Улс БНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “НӨХӨРЛӨЛИЙН ӨНГӨ” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн 700 гаруй бүтээлээр өнөөдөр “ОРД арт галерейд дэлгэгдэж, шилдэг бүтээлийг тодрууллаа.

дэлгэрэнгүй

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН 2025 ОНД

САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

“Утсаа тавиад урлан бүтээе.
“Утсаа тавиад урлан бүтээе.

Цахим донтолтоос урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн Урлан Бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлан бүтээе” аяныг зохион байгуулж байна.

дэлгэрэнгүй

“Хамтдаа хөгжье 2025.
“Хамтдаа хөгжье 2025.

Хүүхдийн урлан бүтээх төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХАМТДАА ХӨГЖЬЕ” өдөрлөг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “УТСАА ТАВИАД УРЛАН БҮТЭЭЕ” аяны хүрээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

дэлгэрэнгүй

“Хайрлая-Хүндэлье аян.
“Хайрлая-Хүндэлье аян.

2025 онд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе!” сэдвийн хүрээнд явагдаж байна.

дэлгэрэнгүй

2025 оны онцлох мэдээ

Бид бүхэн 2025 онд “ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛДЭГ БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ”  уриан дор үндэсний өв уламжлал, түүх бичиг соёлыг сурталчлан таниулах, Олон улс нийслэлийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж чадлаа.  Тухайлбал ‘МОНГОЛ СОЛОНГОСЫН СОЁЛ УРЛАГ’’ 9 дахь удаагийн уралдаан, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан үзэсгэлэн, уралдаан зэрэг томоохон үйл ажиллагааг санаачлан зохион байгууллаа. Өнөөдөр манай төв 2000 гаруй хүүхдүүдийг 18 төрлийн 24 дугуйланд сурган хөгжүүлж, 2025 оныг амжилт бүтээл, урам зориг дүүрэн үдэж байна.

СЭТГЭН БОДОХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ

Хүүхэд өөрийн оюун бодол, санаа сэдлийг урлагаар дамжуулан илэрхийлэх чадвартай болно

МОНГОЛ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛАА ДЭЭДЛЭХ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ

Хүүхэд өв соёл, ардын уламжлалаа танин мэдэх, зөв монгол хүн болж төлөвших хүсэл эрмэлзэлтэй болно

АЛИВААД ТУУШТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ

Хүүхэд анхаарлаа төвлөрүүлэх, биеэ даах, өөртөө итгэлтэй, уран зоригтой, тэмүүлэлтэй, хариуцлагатай болно

МЭРГЭЖЛИЙН ЗӨВ ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ

Хүүхдийн авъяасыг хөгжүүлж, ур чадварыг нэмэгдүүлснээр амьдралын арга ухаанд суралцаж мэргэжлийн чиг баримжаатай болно.

Бүртгүүлэх хүсэлт илгээх.

Та өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв оруулна уу.
Бүртгүүлэхэд шаардагдах материал энд дарж авна уу




images
images
images
images
images